Монгол Солонгосын хамтарсан “Дорнын анагаах ухааны төв”-өөс өнөөдөр мэдээлэл хийлээ. Солонгос улсын Бусан хотын уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн эмч сувилагчид болон тус хотын ИТХ-ын төлөөлөгч нар ирж 3 хоногийн турш эмчилгээ хийсэн байна. Энэ хугацаанд нийтдээ 2000 орчим хүнд зөвлөгөө өгч, эмчилгээ хийсэн байна. Тус нийгэмлэг нь Азийн олон оронд 2 жил тутамд ийм үйл ажиллагаа явуулдаг бөгөөд боломж, нөхцөл нь бүрдвэл манайд ч гэсэн энэхүү эмчилгээгээ уламжлал болгон явуулахаар төлөвлөж байгаа гэнэ.
Солонгосын уламжлалт анагаах ухааны эмч Ү Сэ Ханы хэлж байгаагаар газар нутгийн өндөрлөг, цаг агаарын байдлаас хамаарч монголчууд хэтэрхий хүнд хоол иддэг байна. Үүний улмаас таргалалт, түүнийг дагасан зүрх судасны өвчин, үе мөч, нурууны өвчин зонхилж байгаа бөгөөд мөн витамины дутагдал, стрессээс үүдэлтэй өвчин нилээд ажиглагджээ. Мөн энэ үеэр үргүйдлийн асуудлыг нарийн судалж, эмчилгээ, зөвлөгөө өгсөн байна. Тэрээр монголчуудыг аль болох хүнд хоолоос татгалзаж, гурилан бүтээгдэхүүн их хэрэглэхгүй байхыг санууллаа.
Манай улсад уламжлалт анагаах ухаан 1990 он гарснаар нилээд эрчимтэй хөгжиж эхэлсэн бөгөөд Дорнын анагаах ухаан нь 5000 гаруй жилийн түүхтэй аж.
2017년 8월 몽골 해외 의료봉사 현지 기사 -2-