방문을 환영합니다. | 로그인 | 회원가입
 
 
작성일 : 17-08-18 17:29 조회 : 635
2017년 8월 몽골 해외 의료봉사 현지 기사 -1-


У Cэ Xён: Махны хэт их хэрэглээ нь үргүйдэлээс гадна бусад бүх өвчний эх суурь болж байна

Монгол Улсад уламжлалт анагаах ухаан 1990-ээд оноос хойш эрчимтэй хөгжсөн ирсэн. Дорнын анагаах ухаан улс орон бүрд өөрийн гэсэн онцлогтой хөгжиж ирсэн байдаг. Үүний нэг хэсэг нь Монголын уламжлалт анагаах ухаан. 1990 оноос хойш өнөөдрийг хүртэл Монголд уламжлалт анагаах ухааны эмнэлэг, түүгээр эмчлүүлэх иргэд ч өссөн үзүүлэлттэй байгаа. Одоогоос хэдэн жилийн өмнө  Монголын уламжлалт анагаах ухааны салбар Солонгосын уламжлалт анагаах ухааны салбартай хамтран ажиллаж иржээ. Үүний нэг нь Бусан хотын уламжлалт анагаах ухааны төлөөлөгчид хоёр жил тутам Монголд ирж туршлага солилцож, сургалт явуулж, иргэдийг үзлэгт хамруулдаг аж. 

Манай улсын хүн амд  нийтлэг тохиолдож буй өвчлөл нь хүйтэн сэрүүн уур амьсгалтай хүнд хоол иддэгээс хамаарсан таргалалт, зүрх судасны өвчин, нуруу, үе мөчний өвчлөл байгааг эмч нар онцлов. Энэ талаар бид Бусан хотын Уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн, Доктор У Cэ Xёнтэй ярилцлаа. 
- Сайн байна уу. Та өөрийгөө танилцуулахгүй юу. Монголд ямар ажлаар ирсэн бэ?

-Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг У Cэ Xён гэдэг. Би Бусан хотын Уламжлалт анагаах ухааны нийгэмлэгийн тэргүүн байгаа юм. Улаанбаатар дахь Солонгос-Монголын анагаах ухааны төв 2002 онд БНСУ-ын тусламжаар байгуулагдсан. Уламжлалт анагаах ухааны оношилгоо, эмчилгээ, эм барих, нөхөн сэргээх эмчилгээ явуулдаг эмнэлэг байдаг. Тус эмнэлэгт  хоёр жилд нэг удаа манай эмч нар ирж, үзлэг оношлогоо хийж, зөвлөгөө мэдээлэл хүргэдэг. Энэ удаад манай эмч нар  Монголд гурав хоногийн сургалтаар ирлээ. Монголд ирээд гурав хоногийн хугацаанд 1900 гаруй хүнд зөвлөгөө өгсөн. 

-1900 гаруй хүн гэдэг нэлээд өндөр тоо. Манай улсын иргэд ихэвчилэн ямар өвчнөөр өвчилж байна вэ?
-Монгол улс өндөрлөг газар оршдог мөн хүнд хоол их иддэг. Үүнээс шалтгаалаад үе мөч, нурууны өвчин, таргалалт зэрэг өвчин нэлээд өндөр байна. Мөн түүнчлэн витамины дутагдалаас шалтгаалсан өвчин, стресс, ажлын ачаалалаас үүдсэн өвчин маш их байна. Манай эмч нар хоол хүнсний тал дээр анхаарах зөвлөгөө өгсөн. Хүнд хоолоо багасгах мөн гурлин бүтээгдэхүүнээ багасгасанаар ямар нэгэн өвчнөөс сэргийлэх боломжтой. 
-Сүүлийн үед манай улсад үргүйдэл маш их ихэссэн гэсэн мэдээлэл байгаа. Та бүхэн энэ тал дээр ажилласан уу?

-Монгол Улс Солонгос улстай адилхан үргүйдэл их байна. Үргүйдэл нь  ядаргаа стрессдэх, хоол тэжээл, витамины дутагдалтай нэлээд холбоотой. Мөн дээрээс нь савны асуудал мөн яригдах ёстой. Энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд уламжлалт анагаах ухаан чиглэлээр бүрэн эмчлэх боломжтой. Энэ төсөл хөтөлбөр хэрэгжээд 2 жил болж байгаа бөгөөд 200 гаруй хүнийг үзэж эмчилж, зөвлөгөө өгсөн. Өнгөрсөн хугацаанд зарим хүмүүс Европ эмчилгээ хийлгээд жирэмслэх боломжгүй гэсэн оноштой иргэдийг уламжлалт анагаах ухааны аргаар амжилттай эмчилсэн маш олон жишээ байгаа. 
-Тэгвэл манай улсын цаг агаар эрс тэрс уур амьсгалтай нь энэ үргүйдэлд бас нөлөөлж байна уу. Үүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

 -Ерөнхий шалтгааны харж байхад хоол тэжээлийн дутагдалд маш их орж байна. Мөн эмэгтэйчүүд доороосоо их даардаг. Иймэрхүү арчилгааг хийж чадахгүй бол жирэмслэх боломжтой ч гэсэн үргүйдэл бас байдаг. Үргүйдэлийг эмчилэхийн тулд ургамалын гаралтай эм, эмчилгээ хийдэг. Энэ нь тухайн өвчтөнд маш сайнаар нөлөөлдөг. Мөн тухайн эмэгтэйд зүү тавихдаа яг өвчтэй цэгийг нь олж тавьж байгаа учраас маш үр дүнтэй. Үргүйдэлийг Европ эмчилгээгээр эмчлэхдээ тариа тарих үр шилжүүлэн суулгах гээд янз бүрийн арга байдаг. Харин уламжлалт анагаах ухаанаар эмчлэх юм бол цэвэр байгалийн гаралтай учраас сөрөг нөлөө байхгүй. 
-Солонгос улсад үргүйдэл хэр их вэ. Шалтгаан нь юу байна?
-Дээр хэлсэн жишээнүүдтэй адилхан. Ажлын стрессээс болж байна. Манай улсын иргэд ажилсаар байгаад маш орой гэрлэдэг. Үүнээс шалтгаалсан үргүйдэл маш их байдаг. Төрөх тохиромжтой цаг хугацаа гэж байдаг. Тэр цаг хугацаанаас оройтосноос бас болж байна.  Эрүүл мэндийн шалтгаантай холбоогүй ч гэсэн манай улсад сургалтын төлбөр маш өндөр байдаг. Төлбөр өндөр байгаа учраас хүмүүс тэр болгон жирэмслэх сонирхолгүй байдаг. Иймэрхүү шалтгааны улмаас бас төрөлт багассан. 
-Түрүүн та жирэмслэх тохиромжтой нас байдаг гэж хэлсэн. Эмэгтэйчүүд хэдэн насандаа төрвөл тохиромжтой вэ?
-Хамгийн тохиромжтой нь 20-иод нас. 
-Монголчууд нүүдэлчин ард түмэн. Манай соёл уламжлал өвчлөлтөнд нөлөөлж байна уу?
-Би Монголд анх удаа ирж байна. Ирээд ажиглаад үзэхэд таны хэлсэн энэ шалтгаан хамгийн том шалтгаан болж байна. Монголчууд маш буруу хооллож байна. Махыг маш их хэрэглэж байгаа нь ганцхан үргүйдэлээс гадна бусад бүх өвчний эх суурь болж байна. Буруу хооллолтоос үүдээд хэт таргалалт, таргалалтаас үүдсэн зүрх судасны өвчин, үе мөчний өвчин их байна. Махыг жимс ногоо бусад зүйлтэй хоршуулан хэрэглэх ёстой. Дан мах идээд байвал биеийн тэнцвэрт байдал алдагдаад эхэлдэг. 
-Өдөр тутмын хоол хүнсэндээ юуг анхаарах ёстой вэ?
-Хоолондоо жимс хүнсний ногоо маш их хэрэглэх ёстой. Мөн ногоон цай хэрэглэх хамгийн үр дүнтэй. Сүүтэй цайнаас илүү ногоон цай хэрэглэх ёстой. Эмчилгээ сувилгааны үед ч гэсэн ногоон цай өдөр тутамдаа хэрэглэвэл үр дүн нь маш өндөр гарна. Тэгээд дасгал хөдөлгөөн сайн хийх хэрэгтэй.




원문바로가기 :  http://chuhal.mn/r/24232 [232]